
Сүүлийн өдрүүдэд "Буга хүн рүү дайрч байна" гэх гомдол, дуудлага мэдээлэл олон иржээ.
Жил бүрийн 9 болон 10 дугаар сард Богдхан уулын бугын дуудлага буюу үржил, ороо нийлгэний үе байдаг. Энэ үеэр эр буга ууртай, ширүүн, шийдэмгий болж ойртсон, цочоосон амьтад руу дайрах, мөргөх зэрэг үйлдэл гаргах нь элбэг.
Иймд ууланд алхагчид, аялагчид болон Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд та бүхэн зөвхөн батлагдсан аяллын зам, маршрутаар явах, мөн ууланд, ойд явахдаа аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, зураг авах, дуу чимээ гаргахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.
"Буга хүн рүү дайрч байна" гэх гомдол, дуудлага олон иржээ | ||
Үзсэн: 103 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.