Шууд Chart

Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиолоо

2025-09-28 12:59:37

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг.
 
Энэ жил “Аялал жуулчлал ба тогтвортой шилжилт” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
 
Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас аялал жуулчлалын салбарын судлаач, эрдэмтэд, хувийн хэвшлийн төлөөллүүд, салбарын ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэлийн хурал зохион байгууллаа.
 
Хүндэтгэлийн хурлын үеэр ССАЖЗЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Батчимэг “Монгол Улсын өвлийн аялал жуулчлалын төлөвлөгөө”, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Нийслэл Улаанбаатар хотод 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээ”-г тус тус танилцуулж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэлээ.
 
Мөн салбартаа олон жил үр бүтээлтэй, хичээл зүтгэл гарган ажиллаж, хувь нэмэр оруулсан төлөөллүүдийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Жуух бичиг, Аялал жуулчлалын салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав.
 
Түүнчлэн уламжлал болгон зохион байгуулдаг “Гранд тур” аялал жуулчлалын улсын XXIII олимпиадын нэг төрөл болох “Аялал жуулчлалын үзэсгэлэн”-г Сүхбаатарын талбайд зохион байгуулж, олимпиадын шагналт байруудыг тодрууллаа гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.  

Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиолоо  
Үзсэн: 118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй