
Гамшгийн үед сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх заавар боловсруулах ажлын хүрээнд “Сэтгэлзүйн хөдөлгөөнт бүлэг” нийслэлийн хүрээниий анги, байгууллагуудад ажиллаж байна.
Ажлын хэсэгт ОБЕГ, НОБГ, Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, “Жаргалант сэргээн засах төв”-113 дугаар ангийн сэтгэлзүйч нар ажиллаж, алба хаагчдад сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, оношлогоог хийж, зөвлөгөө мэдээллийг өгч байгаа юм.
Сэтгэлзүйн бүлгийн зөвлөгөөг ижил төстэй сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай үйлчлүүлэгчдийг нэгтгэх болон байгууллагын сэтгэл зүйн хувьд чиглүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр тохиолдож байгаа бэрхшээл, хүндрэлийг даван туулах талаар ярилцах, харилцан туршлага солилцох, сэтгэл санааны дэмжлэг, нөлөөлөл үзүүлэх, шийдвэрлэх арга зам, хувилбарыг тодорхойлох хүрээнд зохион байгуулдаг онцлогтой.
Ингэснээр алба хаагчдын сэтгэл зүйн байдлыг тандан судалж, улмаар үүрэг гүйцэтгэх үеийн сэтгэл зүйн бэлтгэлжилт дээшлүүлэх ач холбогдлыг бий болгож байна.
Алба хаагчдад сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, оношлогоог хийж, зөвлөгөө мэдээллийг өгч байна | ||
Үзсэн: 114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.