
Гадаадын иргэн, харьяатын газар цахим шилжилтийг эрчимжүүлж, салбарын онцлогт нийцсэн инноваци, шинэ технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан чатботыг цахим үйлчилгээний нэгдсэн (isf.mn) систем болон байгууллагын цахим сайт (immigration.gov.mn), цахим хуудаст холбож, үйл ажиллагаанд нэвтрүүллээ.
Тус чатбот нь Монгол Улсын виз, зөвшөөрөл, зөрчил шалган шийдвэрлэлт, иргэний харьяалал зэрэг байгууллагын үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар боловсруулан, хэрэглэгчдэд монгол, англи, хятад, солонгос, орос хэлээр, хоногийн 24 цагийн туршид зөвлөгөө мэдээллийг шуурхай хүргэх юм.
Өмнө нь зөвлөгөө авахын тулд заавал биечлэн ирэх эсвэл утсаар холбогдох шаардлагатай байсан бол одоо цаг хугацаа, орон зайнаас үл хамааран ажиллаж байгаа компьютер, барьж буй утсаараа хиймэл оюунт чатботод хандаж, зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ авах боломж бүрдэв гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
ГИХГ: Хиймэл оюун (AI)-д суурилсан чатботыг зөвлөгөө мэдээллийн үйчилгээнд нэвтрүүллээ | ||
Үзсэн: 124 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.