
Эрх бүхий байгууллагаас хилийн хориг тавигдсан иргэн гадаад улсад зорчих эрх буюу хилийн хоригтой эсэх мэдээллээ "E-Mongolia"-программаас цахимаар танилцах техникийн нөхцөлийг бүрдүүлж, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс нэвтрүүлсэн.
Тухайн иргэн хилийн хоригтой эсэхээ урьдчилан мэдсэнээр санхүүгийн эрсдэлд орохгүй байх бөгөөд мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх (зорчих эрх) зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, алдаа гарсан тохиолдолд засуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч байгаа зэрэгт эерэг нөлөө гарах юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Хилийн хоригтой эсэх мэдээллээ "E-Mongolia"-аас харах боломжтой... | ||
Үзсэн: 138 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.