Шууд Chart

Хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөж байна

2025-09-30 10:01:40

Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цаг 50 минутанд “Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газраас очиж шалгахад, урьдчилсан байдлаар Toyota prius маркын автомашины жолооч нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гүүрний бетонон хашлагыг мөргөсний улмаас зорчиж явсан 8 сартай хүүхэд нас барж, 4, 6 настай 2 хүүхэд болон 30 настай нэг хүн гэмтсэн харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон.

Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, хамгаалах бүс, хүүхдийн суудлыг зориулалтын дагуу ашиглах, ядарсан болон нойрмоглосон үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулж байна.


Хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөж байна  
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй