
ДХИС-ийн Гамшиг судлалын төв “Ухаалаг технологийн лаборатори” байгуулах эхлэлээ тавьж, АНУ-ын Хөдөө аж ахуйн яам (USDA)-ны санхүүжилтээр хэрэгжсэн төсөл болон дотоодын “Инженер геодези” ХХК-ийн хөрөнгө оруулалаар орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангагдлаа.
Тус лабораторийг байгуулснаар дрон, хиймэл оюун (AI), хиймэл дагуулын өгөгдлийг нэгтгэн ашиглах боломжийг судалж, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хяналт, хариу арга хэмжээнд шинэлэг шийдэл нэвтрүүлэхээс гадна дэвшилтэт технологийн интеграцчилал нь байгалийн гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцоолох, газар дээрх нөхцөл байдлыг шуурхай тодорхойлох, хохирлыг үнэлэх үйл ажиллагааг оновчтой болгох ач холбогдолтой юм. Түүнчлэн зөвхөн сургалтын орчин төдий бус, цаашид дотоодын болон олон улсын хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх бааз суурь болж, сонсогч, суралцагчид бодит нөхцөлд тулгуурласан ур чадвар эзэмших боломж бүрдэнэ.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр гамшгийн эрсдэлийг бууруулахад хиймэл оюун (AI), дрон, хиймэл дагуулын өгөгдлийн хэрэглээг ашиглан цаг хугацаа, хүн хүчийг хэмнэж байна. НҮБ-ын (UNDRR) тайланд дурдсанаар, технологийн шийдлийг нэвтрүүлэх нь гамшгийн эрсдэлийн менежментийн хамгийн үр дүнтэй чиглэлүүдийн нэг бөгөөд шинжлэх ухаанд суурилсан бодлого боловсруулах, олон улсын түвшинд хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангагдлаа | ||
Үзсэн: 113 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.