Шууд Chart

Сумдад нийгмийн даатгалын цахим үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ

2025-09-30 11:38:56

Нийгмийн даатгалын байгууллага 2025 онд нийгмийн даатгалын мэдээллийн SICOS системийг 330 суманд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, ирэх 10 дугаар сарын 01-ний өдрөөс 330 суманд SICOS системийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангалаа.
Тус ажилтай холбоотойгоор Дотоод аудит, мониторингийн газрын дарга Б.Ганхуяг, Үйлчилгээ хөгжүүлэлт, олон нийттэй харилцах газрын Үйлчилгээ хөгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гэрэлмаа, Бодлогын хэрэгжилт төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн М.Бямбадулам нар 21 аймгийн газар, хэлтсийн дарга нарт цахимаар мэдээлэл өгч, сумдад SICOS систем нэвтрэхтэй холбоотой бэлтгэл ажлыг бүрэн хангахын үүрэг болголоо.
 
Ингэснээр улсын хэмжээнд нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, чиргэдэлгүй хүргэж ажиллах нөхцөл бүрдэж байна.
 
Мөн Нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд нийгмийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар авах ажлыг мөн 10 дугаар сараас 01-ний өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлэхээр боллоо.
 
Нийгмийн даатгалын байгууллагын үйлчилгээ цахим болох тусам иргэд, даатгуулагч, ажил олгогч, харилцагчдад төрийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэх боломж бүрдэнэ гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.  

Сумдад нийгмийн даатгалын цахим үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ  
Үзсэн: 102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй