Шууд Chart

“Моностойн-Эх” гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

2025-09-30 13:07:32

Дархан-Уул аймгийн Хонгор сумын II багийн “Моностойн-Эх” гэдэг газар энэ сарын 28-нд гарсан ойн түймрийг 29-ний өдрийн 17:00 цагт цурамд оруулж, өнөөдөр /2025.09.30/ 12:12 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22, 55 дугаар анги, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Хонгор сумын Мэргэжлийн ангийнхан, “Хандгайн нуур” ХХК-ийн ажилтнууд болон орон нутгийн иргэд оролцсон юм гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


“Моностойн-Эх” гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй