
Хөвсгөл аймгийн нэр бүхий сумын нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 13 настай хүүхдийг хонь хариулж явахад нь биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амь насыг нь хохироосон Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг явуулан, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэсэн.
Улмаар хэргийг Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцэж шүүгдэгч Б-д бүх насаар хорих ял оногдуулсан байна.
Хонь хариулж явсан эмэгтэй хүүхдийн амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулжээ | ||
Үзсэн: 152 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.