
НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба Дэлхийн гаалийн байгууллагатай хамтран агаарын хилийн боомтоор нэвтрүүлэх зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд эрсдэлийн үнэлгээ хийх, гаалийн хяналт, шалгалтын технологийн чиглэлээр онол, дадлагын ажил хослуулсан сургалтыг 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтаар Их Британийн гаалийн байгууллагад 30 гаруй жил ажилласан туршлагатай Мохаммад Равдан Халил Ал Гхарайбех, Карамжит Болина гэх багш нар бусад улс, орнуудын агаарын боомтуудад хэрэгжүүлдэг гаалийн хяналт, шалгалтын технологийг үндэслэн Монгол Улсын гаалийн байгууллагын албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, туршлагаа хуваалцаж байна.
Дээрх сургалтаар Монгол Улсын гаалийн байгууллагын албан хаагчид агаарын тээврийн хяналт, зорчигчийн хууль сахиулах ажиллагаа, өндөр эрсдэлтэй агаарын ачааны профайлинг, аюулгүй байдлын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх ур чадвар эзэмшлээ гэж Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.
Гаалийн байгууллага агаарын хилийн боомтод ажилладаг албан хаагчдаа мэргэшүүлж байна | ||
Үзсэн: 138 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.