
Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын 1, 6, 10, 11 дүгээр багийн нийтийн эзэмшлийн гудамж, авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор ухаалаг хяналтын камерын системийн суурилуулалтын ажлыг хэрэгжүүлж байна.
Дээрх ажлын хүрээнд нийт 253 ширхэг камер, 16,500 м шилэн кабель, 4,300 цахилгааны кабелийн холболт болон дагалдах хэрэгслийн угсралт, суурилуулалт хийхээр төлөвлөөд байна.
Суулгаж буй камер нь автомашины дугаар таних, өдөр болон шөнийн горимтой, чиглэлийн болон 360 градус эргэх боломжтой гурван төрөл байх юм.
Түүнчлэн серверийн программ хангамж нь хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг платформ дээр ажиллаж, видео хяналт (VMS), дундаж хурд илрүүлэх зэрэг нэмэлт функцтэйгээр ашиглалтад орно гэж Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Хэрлэн сумын гудамж, талбайг ухаалаг хяналтын системд холбож байна | ||
Үзсэн: 106 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.