
Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдад дэлхийн орнуудын цэргийн их сургууль, академид суралцах, мэргэжил дээшлүүлэх, сургалт дамжаанд хамрагдах боломжууд өргөн байдаг билээ.
Энэ жишгийн дагуу ахлах ахлагч Г.Өнөрөө, дэд ахлагч Б.Од-Эрдэнэ, дэд ахлагч Д.Золзаяа нар АНУ-д хэлний болоод ахлагчийн манлайллын дамжаанд амжилттай хамрагдаад ирлээ.
Тэд АНУ-ын Техас мужийн Сан Антонио хот дахь Лаклэнд Агаарын Цэргийн Баазад байрлах Батлан хамгаалах хэлний хүрээлэнгийн Англи хэлний боловсролын төвд үндсэн сургалтын өмнөх хэлний бэлтгэлд болон АНУ-ын Теннесси мужийн Ахлагчийн цэргийн мэргэжил олгох Боловсролын төвийн Агаарын цэргийн ахлагчийн манлайллын дамжаанд хоёр сарын хугацаанд тус тус амжилттай (ALS)-д суралцаж, төгссөн юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Эмэгтэй цэргийн алба хаагчид АНУ-д мэргэжил дээшлүүллээ | ||
Үзсэн: 122 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.