Шууд Chart

Батсүмбэр сумын түймэрт өртсөн 3000 га талбайг ойжуулж, нөхөн сэргээнэ

2025-10-01 15:29:45

БНСУ-ын Юхан корпорацийн санхүүгийн дэмжлэгтэйгээр (AFoCO) буюу Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон "Тэрбум мод" ТББ-ын төлөөлөл  есдүгээр сарын 8-ны өдөр  ойн тогтвортой менежментийг дэмжих зорилгоор "Ойн түймэрт өртсөн талбайн нөхөн сэргээлт төсөл" 4 талт хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн.

Уг төслийн нээлт өчигдөр буюу 2025 оны есдүгээр сарын 30 -ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн нутаг дэвсгэрт боллоо.

Тус нутагт 1996 онд 18.000 га талбай түймэрт өртсөний 3000 га талбайд ирэх 5 жилд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажил хийхээр төлөвлөж байна гэж Ойн газраас мэдээллээ. 


Батсүмбэр сумын түймэрт өртсөн 3000 га талбайг ойжуулж, нөхөн сэргээнэ  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй