Шууд Chart

Нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийн судалгаа хийж байна

2025-10-02 11:18:30

2025 оны Ойн дагалт баялгийн судалгааг Ойн мэргэжлийн байгууллагатай хамтран хийж гүйцэтгээд байна.
Тус судалгаагаар энэ оны байдлаар нийслэлийн ногоон бүсэд хуш модны самрын ургац бага, ургацгүй болохыг тогтоосон.
БОУАӨ-ийн сайдын 2025 оны “Хуш модны самар бэлтгэх хэмжээ тогтоох тухай” А/706 дугаар тушаалд Улаанбаатар хотын ногоон бүс хамрагдаагүй тул иргэд олон нийт ойн дагалт баялаг болох хуш модны самар ахуйн зориулалтаар түүж бэлтгэхгүй байхыг анхааруулж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.  

Нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийн судалгаа хийж байна  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй