
НИТХ-ын даргын дэргэдэх авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хүрээнд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын Судалгаа шинжилгээ хөгжүүлэлтийн алба Улаанбаатар хотын гол гудамж, зам дагуух ачаалал ихтэй уулзваруудад дахин төлөвлөлтийн судалгаа, тээврийн эрэлтийн загварчлалыг боловсруулж байна.
Офицеруудын ордны тойрог уулзварыг 4 замын уулзвараар дахин төлөвлөснөөр хөдөлгөөний эрчим 6,658 машин/цаг, тээврийн хэрэгслийн дундаж хурд 10-40 км/цаг болон нэмэгдэж, тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 52.53 секунд болон багасах урьдчилсан тооцооллыг гаргаад байна.
Түүнчлэн тээврийн хэрэгслийн уулзвар нэвтрэх хүртэлх дундаж зогсолтын тоо 1.96 удаа болж уулзварын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 10.2 хувиар сайжрах юм гэж Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.
Офицеруудын ордны тойрог уулзварыг 4 замын уулзвараар дахин төлөвлөж байна | ||
Үзсэн: 153 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.