
Залилангаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
1. Онлайн худалдаа, зарын сайт.
Танихгүй хүний данс руу урьдчилгаа мөнгө бүү шилжүүл.
Зөвхөн баталгаатай компани, албан ёсны сайт ашигла.
Хэт хямд үнэ санал болговол сэжиглэ.
2. Утас, мессеж, цахим шуудангийн залилан.
“Шагнал хожлоо”, “Картын мэдээллээ баталгаажуул” гэх зэрэг мессеж, мэйлд итгэхгүй байх.
Банкууд болон төрийн байгууллагууд мессежээр нууц үг, код нэхдэггүй.
3. Банк, карт, данстай холбоотой Нууц үгээ хэнд ч бүү өг.
Интернэтээр гүйлгээ хийхдээ холбогдож буй сайт SSL (https://) хамгаалалттай эсэхийг шалга.
Сэжигтэй үйлдэл гарвал банктайгаа шууд холбогд.
4. Нийгмийн сүлжээ
Танихгүй хүн “зээл, буцалтгүй тусламж, хурдан ашиг” санал болговол үл тоо.
Найз, танилын хаяг хакердсан байж болох тул сэжигтэй гүйлгээ хүссэн бол өөрөөр давхар лавла.
5. Хувийн мэдээлэл
Иргэний үнэмлэх, регистрийн дугаар, картын дугаар, OTP кодоо бусдад өгөхгүй байх.
Сэжигтэй аппликейшн суулгахгүй, зөвхөн албан ёсны app store-оос татах.
Товчхондоо: “Итгэхийн өмнө шалга, яарахаас илүү баталгаажуул” гэдэг дүрмийг баримталбал ихэнх залилангаас хамгаалж чадна.
Эх сурвалж: Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар
Итгэхийн өмнө шалга... | ||
Үзсэн: 229 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.