Шууд Chart

Улирлын томуу идэвхжлийн түвшинд байна

2025-10-03 11:33:49

Улсын хэмжээнд “Улирлын томуу, томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээ (УТТЦХҮ)”-гээр идэвхжлийн түвшинд байна.

Алаг цоог дэгдэлтийн түвшинд 1 аймаг, идэвхжлийн түвшинд 9 аймаг, улирал хоорондын түвшинд 11 аймаг байна.

Амбулаториор хандан тусламж үйлчилгээ авсан хүмүүсийн 4.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 17.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78.3 хувийг 15, үүнээс 49.1 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна.

Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 75.1 хувь нь 15, үүнээс 53.5 хувь нь 5 хүртэлх насны хүүхэд байна.

Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант нас баралтын 2 тохиолдол Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Улирлын томуу идэвхжлийн түвшинд байна  
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй