
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхошуу хайрханы баруун урд 4.5 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах тохижилтын ажлыг 2021 онд эхлүүлсэн байдаг.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй дээрх ажлын гүйцэтгэгчээр "Дүүрэн Трейд" ХХК ажиллаж байна.
Сэргээгдэх эрчим хүчээр тогны асуудлаа бүхэн шийдвэрлэсэн энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь хөл бөмбөгийн талбай, ёагсан бөмбөгийн талбай, дугуйн зам, усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай, "Open mic" зохион байгуулах мини театр, авто зогсоолтой.
Дээрх ажлыг ирэх сард ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаад байна гэж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно | ||
Үзсэн: 233 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.