
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 9 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ажиллав.
Төрийн үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл үүсэж болзошгүй эрсдэлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангуулах, авлига ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах ажлын хүрээнд Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Судалгаа хөгжлийн төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Улсын Драмын эрдмийн театр зэрэг байгууллагаас батлан мөрдөж буй нийт 5 шийдвэрийг хянан үзэв.
Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 10 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 756 албан тушаалтныг хамрууллаа гэж АТГ-аас мэдээллээ.
Төрийн үйлчилгээ, ёс зүйн асуудлаарх 10 гомдол, мэдээллийг хянан шалгав | ||
Үзсэн: 215 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.