Шууд Chart

Сахилга, ёс зүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо

2025-10-04 16:54:37

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдад гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах бичиг баримт, төсөл хөтөлбөрүүд болоод алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогын талаар мэдээлэл өглөө.
 
Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ байгууллагын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланд Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн засварын ажлыг орон нутгийн сангаас 20 сая төгрөгийг шийдвэрлүүлэн, алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулсан гэдгийг онцолсон юм.
 
Орон нутгийн Засаг захиргаатай харилцан хамтын ажиллагааг жигдрүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд ашиглаж байгаа багаж, техник хэрэгслийг ашиглах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, алба хаагчдын цэрийн алба зохион байгуулалт, сахилга ёс зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах зэргээр албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг бригадын генерал Ц.Ганзориг үүрэг болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
 
 

Сахилга, ёс зүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо  
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй