Шууд Chart

Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, туршлага хуримтлуулав

2025-10-06 10:52:24

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Гал түймэртэй тэмцэх газраас Хойд бүсийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, салааны захирагчийн туслах нарын сургалтыг энэ сарын 01-03-ны өдрүүдэд Төв аймагт зохион байгууллаа.

Сургалтад Архангай, Булган, Дархан-Уул, Төв, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын нийт 70 гаруй алба хаагч хамрагдсан юм.

Онол, дадлага хосолсон тус сургалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хууль, эрхзүйн мэдлэгээ бататгаж, гал түймэр унтраах ажиллагаанд нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон амьсгалын бие даасан төхөөрөмж ашиглах дадлага, туршлага хуримтлуулж, ур чадвараа дээшлүүллээ.


Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, туршлага хуримтлуулав  
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй