
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам энэ сарын 6-7 өдөр Баруун бүсийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан.
Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадавхжуулах Баруун бүсийн сургалт энэ сарын 6-ны өдөр боллоо.
Сургалтад Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн салбар комиссын гишүүд хамрагдлаа.
Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх үндсэн ойлголтууд, тэдэнд зориулан төрөөс хэрэгжүүлж буй үйлчилгээ болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн үнэлгээг цогцоор нь хийж хөгжлийн дэмжлэгийн төлөвлөгөө боловсруулан ажиллах талаарх асуудлуудыг онцлон хэлэлцлээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн үнэлгээг цогцоор нь хийж, төлөвлөгөө боловсруулна | ||
Үзсэн: 134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.