Шууд Chart

Асаасан бол унтраа, залгасан бол салга

2025-10-14 11:48:05

Гамшгаас хамгаалах тухай хуульд аж ахуй нэгж байгууллагууд жилд 1-2 удаа ажилтан албан хаагчдын дунд гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулах тухай заасан байдаг.
 
Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг тогтмол зохион байгуулж, иргэдэд мэдээлэл өгснөөр гэнэтийн осол, гамшгийн эрсдэлийг бууруулах боломжтой юм.
 
Өнөөдөр Гэр, бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Засгийн газрын нийтлэг үйлчилгээний хоёрдугаар байрны албан хаагчид гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа.
 
Гэнэтийн осол, гамшгийн хор уршгийн талаар хүн бүр сайн мэддэг ч, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг хомс байдаг.
 
Жишээ нь:
 
-Аж ахуй нэгж, албан байгууллагад гал гарахад ажилтан албан хаагч нар аврах гарцаа сайн мэддэг байх
 
-Галын хорыг ашиглаж сурсан байх гээд наад захын мэдлэг мэдээллийг өнөөдөр заалаа.
 
-Мөн иргэн та асаасан бол унтраа, залгасан бол салга
 
-Салгасан бол шалга гэдэг энгийн дүрмийг өдөр тутамдаа хэвшил болгохыг онцгой байдлын албан хаагч анхааруулж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 
 

Асаасан бол унтраа, залгасан бол салга  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй