Шууд Chart

Нийт 320 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа

2025-10-14 14:14:59

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт баригдаж байгаа цэцэрлэгийн барилгын явцтай Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг танилцлаа.

Тус төсөл, арга хэмжээний гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байна.

Барилгын гүйцэтгэгчээр "ЖИ Ти Кэй Эс" ХХК шалгарч, 2022 оны тавдугаар сарын 9-ний өдөр гэрээ байгуулсан.

Тус төсөл арга хэмжээ 2022-2024 оны хооронд шилжин хэрэгжихээр Улсын төсөвт хөрөнгө батлагдсан.

Гүйцэтгэгч барилгын ажил удааширалтай барилгын ажил үргэлжилж байна. 11 сард цэцэрлэгийн барилгыг бүрэн дуусгаж байнгын ашиглалтад оруулах үүрэг даалгавар өгч ажилласан байна.

Барилгын засал чимэглэл, үлдэгдэл ажлыг норм стандартын дагуу сайтар гүйцэтгэх үүрэг даалгавар өгсөн байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.  


Нийт 320 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа  
Үзсэн: 218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй