
Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 1. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 7. Буд гараг. Эрхтэний тэнгэрт одтой, 5 шар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Таагүй өдөр. Гэр бүлийн хооронд эдийн засгийн харилцаанаас болоод асуудал үүснэ. Эв нэгдлээ сарниулах нь хонины ордныхны гайхалтай таамаглал байна. Таны бодол тун бүрхэг байгаа учраас одоохондоо амьдралдаа өөрчлөлт хийснийхэрэггүй. Яарч шийдвэр гаргаснаар харамсах болно. Үнэн бодит асуудалтай тулгарвал итгэл найдвараа хадгалах нь чухал. Гутранги үзэл нь зөв шийдвэр гаргахад саад болно,тийм учраас өөдрөг үзэлтэй бай.
Үхэр (4/20-5/20)
Бусдад туслах өдөр. Цаг нь ирэхээр дараагийн алхам нь өөрөө бий болно. Ажил амьдрал нь бүтэлгүй яваа найздаа санаа зовж магадгүй. Найзуудаа цуглуулан бэрхшээлээ ярих боломж өг. Зөв зам хүн бүхэнд зориулагдсан байдаггүй юм, гэхдээ найздаа зөв чиглэлд явахад нь чиглүүлж өг. Ганц бие үхэрийнхэн хайр дурлалтайгаа учирна.
Хамтатгах (5/21-6/21)
Та дахин шинэчлэгдэнэ. Энэ өдөр та сорилттой нүүр тулан уулзахад амархан мэт санагдана. Та дарга, дээд тушаалтнуудтайгаа ярилцах ба амжилтад хүрэхэд тань ямар нэгэн саад байхгүй байх хэрэгтэй. Хүмүүс танд урьдынхаасаа илүү татагдана. Cap танд дур булаам чанарыг илгээж байна. Мөн сэтгэл хөдлөлийг авчирна. Та өнгөрснөө бодож харамсах хэрэггүй. Гар доорх ажлаа хийж чадвал илүү ухаалаг байна. Энэ өдрийн хичээл бол аливаа өөрчлөлтөд худал хариу өгөх хэрэггүй, харин сайныг хүлээн авч, муугаас зайлсхий.
Мэлхий (6/22-7/22)
Харилцан ойлголцох өдөр. Та цагаа зөв зарцуулж тэнцвэртэй болго, цагаа зөв зарцуулсны үр дүнд илүү бүтээмжтэй байна. Таны уран сайхны чадварыг бүгд магтна. Магадгүй та итгэхгүй байх . Олон бүтээлч чадвараа хэрэглээрэй. Мэлхийнордны зохиолчид дэвшингүй байдаг. Өөрийнхөө түүх болон эдлэлийг орон нутгийн сонин, сэтгүүлд гаргахаар дахин явуул.
Арслан (7/23-8/22)
Таатай өдөр. Гадуур гарах шаардлага гарна. Боломжтой бол гадагшаа салхинд гарч цэвэр агаар амьсгал. Хуульзүйн ажил хэрэг таатай байх ба эсрэг хандлагатай арга заль хэрэглэж болно. Бүлгийн нөхцөл байдалд үг хэлэхээс бүү ай. Бусад хүмүүс таны үзэл бодлыг хүндэтгэнэ. Оюутан сурагчдын хувьд чухал биө даалт эссэ бичихэд дэвшилттэй байна. Лам хуврагт бараалхах нь тусалж магадгүй. Орой найзууддаа анхаарал хандуул.
Охин (8/23-9/22)
Таатай өдөр. Хэрвээ та ямар нэгэн хайрын захиа бичмээр санагдвал яг одоо суугаад бичээрэй. Таны хайрт энэ талаар юу гэж бодох бол хэмээн санаа зовох хэрэггүй, учир нь тэр ч мөн адил сэтгэгдэлтэй байна. Хамт олноороо ажиллах нь үр бүтээлтэй. Хэрвээ та спорт, урлагийн клубтэй нэгдэхийг хүсвэл одоо яг цагаа олжээ. Нийгмийн ямар нэгэн асуудалтай хүмүүс ч өөрсөдтэйгээ адил хүнтэй учран зовлонгоо хуваалцана. Хайр, шохоорхол энэ өдрийн зурхайд тусгагдсан байна.
Жинлүүр (9/23-10/22)
Урам зоригтой өдөр. Тэмдэглэлт vйл явдал тохиох бололтой. Их завгvй байх нь. Байгальтай харьцан, цэцэрлэгт хvрээлэнгээр зугаалах нь эрч хvчээ бага зарцуулахыг хvсэгчдэд таатай. Та бусадтай харьцахдаа идэвхтэй байж, шинэ найзуудтай болно. Ганц бие хvмvvс хэдийний мэддэг хvнтэйгээ хайрын холбоо vvсгэж болзошгvй
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр гаригуудын холимог чиг хандлагатай өдөр. Хамтрагч юм уу гэр бүлийн гишүүний санаанд ороогүй эсэргүүцэл таны хувьд гэнэтийн зүйл болох боловч асуудал түргэн шийдэгдэх бололтой. Урд нь тийм ч ойрхон байгаагүй эх сурвалж одоо rap дор чинь байгаа тул учирах саад бэрхшээл түргэн шийдэгдэх болно. Өөртөө бүү эргэлз. Танд хувь хүний хүчин чадал маш их байгаа учраас түүнийгээ үр бүтээмжтэйгээр ашиглах хэрэгтэй.
Нум (11/22-12/21)
Зугаатай өдөр. Ямар ч ажил хийсэн удаан болгоомжтой байхаа бүү март. Яарах нь осол аваарыг авч ирж магадгүй. Ялангуяа халуун хурц багаж хэрэгсэлтэй ажиллахдаа. Гэр бүл болон ажил олголтын асуудал дээрээ хийсэн төслийнхөө алдааг шалган давтаарай. Эсрэг хүйснийхэнтэйгээ болгоомжтой ханд. Сонин хачинг сонсохдоо хөгжилтэй байна. Мөн сонссоноо бусдад түгээхэд бэлэн бай.
Матар (12/22-1/19)
Анхааралтай байх өдөр. Голлох ажил үүргээ тодорхойлж тавьсан зорилго руугаа зоригтой алх. Илүү амбиц гаргах эсвэл эсрэгээр өөрийгөө дорд үзэхээс зайлсхийх хэрэгтэй. Сексийн амьдралдаа туйлын хянамгай байхыг шаардаж байна.
Хумх (1/20-2/18)
Холимог өдөр. Амьдралын эрч хүч өндөр төвшинд байна. Сексийн эрч хүч, зөн билэг нэмэгдэнэ. Гэвч таагүй мэдээ, хувийн амьдралын асуудлууд танд бүрэн дүүрэн амрах боломж олгохгүй. Цагийг гэрээс гадуур өнгөрөөхийг хичээ. Кинотеатрт очиж кино үз. Унтахын өмнө гадуур жаахан алх.
Загас (2/19-3/20)
Сайн өдөр. Та сэтгэл хөдлөлөө барьж тайван байлгахыг хичээ. Хувийн хэрэг явдал өнөөдрийн асуудал болно. Хэрэв олуулаа амьдардаг бол эртхэн босч гарах нь гэрийн маргаан зөрчлөөс залсхийх арга юм. Хөрштэйгээ үзэл бодлоо солилцоход эрч хүч цаг заваа зарцуулна. Таны чармайлт сайн болж удахгүй бусдаас магтаал хүртэнэ.
Өнөөдрийн зурхай /2014.10.01/ | ||
Үзсэн: 1142 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.