Өвлийн жавар эхлэхээс өмнө шоргоолжнууд идэш тэжээлээ нөөцлөн, үүрээ илүү гүн ухаж бэлтгэлээ базаадаг. Өвлийн улирал эхэлмэгц тэдний амьдрал бараг бүрэн “зогсдог" байна.
Бодисын солилцоо нь удааширч, амьсгал нь багасаж, бараг хөдөлгөөнгүй болдог. Энэ үеийг “диапауз” буюу амьдралын түр амралт гэж нэрлэдэг.
Гэхдээ тэд зүгээр нэг хөлдөх шахаад хэвтдэггүй. Шоргоолжнууд бөөгнөрч, хамтдаа биеийн дулаанаараа үүрнийхээ температурыг хадгалдаг. Гол хэсэгтээ хатан нь байрлаж, ажилчин шоргоолжнууд түүнээ дулаацуулан хамгаалдаг өолохыг судлаачид тогтоожээ.

Хөрсний гүнд байрлах үүрний доторх температур гадаа -30 хэм хүрсэн ч тэдний үүрэнд 0–5 хэм орчим дулаан байдаг ажээ. Хаврын нар анхны илчээ өгөхөд тэдний идэвх сэргэж, үүрнээсээ гарч ан хийх, тэжээл тээвэрлэх, шинэ үе төрүүлэх ажилдаа ордог.
Хүн төрөлхтний “хамтын хүчээр хүйтнийг давах” ухааныг байгальд шоргоолж аль хэдийн эзэмшсэн гэмээр.






| Шоргоолж ингэж өвөлждөг... | ||
| Үзсэн: 155 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.