Шууд Chart

УДБЭТ-ын хамт олон 52 дахь улирлынхаа нээлтийг хийнэ

2014-10-01 12:32:21

Монголын сонгодог урлагийн их өргөө болсон УДБЭТ-ын хамт олон 52 дахь улирлынхаа нээлтийг хийх гэж байна. Энэ сарын 4-5-нд болох нээлтийн үйл ажиллагааг “Учиртай гурван толгой”-гоор эхлүүлэх аж. Харин балетийн нээлтээ 11, 12-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар хийх юм.

Мөн Л.Мөрдоржийн “Хөхөө намжил”, УГЗ Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурийг шинэчлэн найруулсан бол өвөрмөц, шинэлэг “Төгсгөлгүй” хэмээх танго-балет, “Тэмүүжин” сэдэвт балетуудыг шинээр тавихаар төлөвлөжээ.

УДБЭТ-ынхан тоглолтын 52 дахь улиралдаа  80 гаруй тоглолт зохион байгуулахаар төлөвлөснөөс дөрвөн бүтээлийг шинээр болон шинэчлэн тавьж, гадаадын театр, уран бүтээлчидтэй хамтарсан гурван тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
 

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

УДБЭТ-ын хамт олон 52 дахь улирлынхаа нээлтийг хийнэ  
Үзсэн: 1052 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй