Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилгоор НҮБ-аас 16 хоногийн аяныг 1991 оноос эхлэн жил бүр 11 дүгээр сарын 25-аас (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох өдөр) 12 дугаар сарын 10 (Хүний эрхийн өдөр)-ны хооронд тодорхой уриалга дэвшүүлэн зохион байгуулсаар ирсэн.
Энэ жилийн аян "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” уриатайгаар өнөөдөр нээлтээ хийлээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул аяны нээлтэд оролцож салбарын бодлого арга хэмжээний талаар мэдээлэл өгч, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хувьд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, хохирогчдод нийгмийн ажил, үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх, бусад салбаруудтай хамтран хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдэд шаардлагатай үйлчилгээг цаг алдалгүй хүргэх ажлыг хэрэгжүүлдэг.
2024 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 1,578 иргэн хохирсон, үүнээс 1,345 буюу 85.2 хувь нь эмэгтэй, 30 буюу 1.9 хувь нь эрэгтэй, 203 буюу 12.9 хувь нь хүүхэд эзэлж байна.
| Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхэллээ | ||
| Үзсэн: 174 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.