Шууд Chart

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 1214 удаагийн дуудлагаар 1568 хүний амь насыг авран хамгаалжээ

2026-04-10 09:05:41

Улсын хэмжээнд он гарсаар (2026.01.01-03.31) гурван сарын байдлаар 1214 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
 
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1568 хүний амь нас, 303 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
 
Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 975 нь гал түймэр, 190 нь бусад /усны осол, зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах/, 10 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 24 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 15 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
 

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 1214 удаагийн дуудлагаар 1568 хүний амь насыг авран хамгаалжээ   
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй