Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Словени Улсын Шадар сайд Таня Файонтай уулзав

2025-12-08 14:11:44

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 32 дугаар уулзалтад оролцох үеэр Бүгд Найрамдах Словени Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, Европын сайд Таня Файонтай Вена хотноо уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Словенийн харилцаа идэвхтэй өргөжин хөгжиж буйг онцлон тэмдэглэж, Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарын 2024 оны 8 дугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр харилцан тохирсон олон асуудлыг цаашид тууштай хэрэгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн хоёр болон олон талт хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, мөн худалдаа, хөрөнгө оруулалт, ойн аж ахуй, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцов.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Словени Улсын Шадар сайд Таня Файонтай уулзав  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй