Шууд Chart

Монгол, Литвын Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

2025-12-11 16:04:12

Монгол Улс, Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн долоодугаар зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотод 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, литвын талаас Гадаад хэргийн дэд сайд Видмантас Вербицкас нар тус тус тэргүүлж ажиллав.

Зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засаг, гадаад бодлогын зорилтуудыг харилцан танилцуулж, Монгол, Литва Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Талууд хоёр улсын  харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тухайлбал, олон улсын ачаа тээвэр, логистикийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн боловсрол, соёл, хөдөө аж ахуй зэрэг салбарт тэлэх боломжийн талаар ярилцлаа.

Түүнчлэн хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны баримт бичгүүдээр яриа хэлэлцээг эрчимжүүлэх, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлж ажиллахаа талууд нотоллоо гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


Монгол, Литвын Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт болов  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй