Шууд Chart

Ерөнхий сайд Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ

2025-12-29 10:53:05

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэе.



XV жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9 буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр монголчууд эцэг өвгөдийн суу залийг бадраан, эртний Хүннү гүрнээс уламжилсан эзэн Чингис хааны алтан төрийн гал голомтыг сэргээн мандуулсан билээ.

Энэ өдөр Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулсан юм. Орчин цагийн Монгол Улсын Засгийн газрын түүх ийнхүү эхэлж, алтан аргамжийн бодлого тасралтгүй батжин бэхэжсээр өнөөдрийг хүрчээ.

Туурга тусгаар улсаа сэргээн мандуулахын төлөөх үе үеийн эх орончдын баатарлаг үйлсийг эргэн дурсаж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ирээдүй хойчийн үрстээ ойлгуулан мэдрүүлж, үндэстний ой санамжаа тодотгон тодруулж байх учиртай.

Элэг нэгт монголчууддаа үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 114 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. Мөнх хөх тэнгэрийн дор улс гэр минь мөнх оршиж, хотол даяар амар түвшин жаргах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР


Ерөнхий сайд Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ  
Үзсэн: 179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй