Шууд Chart

Мөсний зузаан 2025 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна

2026-01-04 11:11:02

Мөсний зузаан 2025 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-50 см нимгэн байгаа талаар Цаг уурын байгууллагаас мэдээллээ.  Нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-45 см нэмэгдэж, 20-120 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. 

Гэсэн хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.


Мөсний зузаан 2025 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна  
Үзсэн: 418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй