Шууд Chart

Өнгөрсөн долоо хоногт нийслэлд гал түймрийн 42 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

2026-01-05 08:58:20

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 3, гал түймрийн 42 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Алба хаагчид 4 иргэний аюулгүй байдлыг ханган, 1,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Гал түймэрт өртөж 1 иргэн нас барж, хоёр гэр, 16 өвөл, зуны сууц, хогийн цэг 5, автомашин 2, чингэлэг 2, орон сууцанд эд хогшил шатсан 5 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэн, унтрааж ажиллалаа.

Гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна.


Өнгөрсөн долоо хоногт нийслэлд гал түймрийн 42 дуудлага мэдээлэл бүртгэгджээ  
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй