Шууд Chart

Автомашины улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлийг камераар илрүүлж, 25 мянган төгрөгөөр торгож байна

2026-01-05 11:51:53

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна. Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм

  • 3.7.в. Улсын дугааргүй, дугаарыг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.
  • 27.1. Замын хөдөлгөөнд оролцох механикжсан тээврийн хэрэгсэл болон чиргүүл нь холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон улсын бүртгэлийн дугаарын тэмдэгтэй байх бөгөөд дугаарын тэмдгийг MNS 4410 стандартын дагуу байрлуулсан байна.
  • 27.2.в Техникийн байдалд тавих стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ MNS 4410-2:2017 УЛСЫН ДУГААРЫН СТАНДАРТ

  • 9.1. Улсын дугаарыг үйлдвэрлэгчээс тогтоосон зориулалтын сууринд тэгш хэмтэй байрлуулна.
  • 9.3. Улсын дугаарыг байрлуулах хэсгийн гадаргуу нь босоо, тэгш хавтгай байвал зохино.Улсын дугаарыг нэмэлт төхөөрөмж дээр суурилуулахгүй, бэхэлгээний боолтоос бусад байдлаар цоолохгүй, хөдөлгөөнгүй байрлуулна.Улсын дугаарыг тэш биш /төвгөр, хотгор/ гадаргуу дээр хөндийн байдлаар тогтоох буюу нугалж хэлбэржүүлэх, тээврийн хэрэгслийн эд анги, хийцийн элементийн ард далдлах, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, дохионы гэрлийг халхлах, тээврийн хэрэгслийн овроос илүү гаргаж байрлуулахыг хориглоно.

Зөрчлийн тухай хууль

  • 14.7.11. Улсын дугаар нь арилсан, бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан, танихгүй бохирдсон,эсхүл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг 10,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 100,000 төгрөгөөр торгоно.

Иймд жолооч та бүхэн автомашиныхаа улсын дугаарыг шалгаж, зөрчлөө арилган хөдөлгөөнд оролцоно уу.

 

 

 


Автомашины улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлийг камераар илрүүлж, 25 мянган төгрөгөөр торгож байна  
Үзсэн: 456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй