Засгийн газрын тогтоолоор 16 мянган хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан. 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангаж хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулах, Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн тусгай бүлгийн 6.20 дугаар зүйлийн дагуу Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, иргэд олон нийтээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүрэгтэй.
Мөн Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой гомдлын дагуу ажиллагаа явуулж, тэтгэмжийг түр зогсоох, хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа хүнд шилжүүлэх, хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.
Хэрэв та хүүхэд эзэнгүй орхигдох, ялгаварлан гадуурхагдах, хэн нэгэнд дээрэлхүүлэх, хувь хүн, байгууллагын буруутай үйлдлээс болж эрх зөрчигдөж байгааг мэдсэн тохиолдолд Хүүхдийн тусламжийн утас 108-д хандаж, хүүхдийн эрхийн улсын байцаагчтай холбогдоорой.
| Энэ оноос 16 мянган хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллана | ||
| Үзсэн: 463 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.