Сүхбаатар дүүрэгт энэ онд дүүргийн хөрөнгө оруулалтаар 15.17км урт дугуйн зам барина. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 101.7 км урт дугуйн зам байна.
Дугуйн замын нийт уртыг 2040 онд 1677 км хүргэхээр төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 15.17км дугуйн зам барина.
Улаанбаатар хотод хүн ам олноор суурьшиж байгаа учраас дугуйн замыг иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байдлаар явган хүний зам, авто замтай уялдуулан төлөвлөж байгаа.

| Сүхбаатар дүүрэгт энэ онд дүүргийн хөрөнгө оруулалтаар 15.17км урт дугуйн зам барина. | ||
| Үзсэн: 447 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.