Шууд Chart

ЦЕГ: Гарцгүй газраар зам хөндлөн гарахдаа ачааны машинд мөргүүлж амиа алджээ

2026-01-06 13:52:56

Цагдаагийн байгууллагад энэ сарын 4-ний 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн “Э” нь явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон байна. Урьдчилсан байдлаар амь хохирогч нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан болох нь тогтоогдож буй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч та бүхэн зам хөндлөн гарахдаа заавал явган хүний гарцаар гарч, гэрлэн дохио болон хоёр талын замын урсгалаас ирж буй машинуудыг сайтар ажиглан, аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарахыг зөвлөж байна.

Мөн жолооч тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, халтиргаа гулгаа ихтэй үед тохирсон хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа.


ЦЕГ: Гарцгүй газраар зам хөндлөн гарахдаа ачааны машинд мөргүүлж амиа алджээ   
Үзсэн: 457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй