Шууд Chart

Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар санал солилцов

2026-01-06 14:17:23

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Т.Батцогт нар Сөүл Хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ким Чун Гүн тэргүүнтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Талууд нийслэл Улаанбаатар хотод ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар саналц солилцлоо. Сөүл Хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ким Чун Гүн Сөүл хот Улаанбаатар хоттой нягт хамтын ажиллагаатай байж ирсэн. Энэ удаад хүн ам хамгийн ихтэй Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Улаанбаатар хотоос ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. 2040 он гэхэд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлэх төлөвлөгөө гаргасан. Иймээс цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах санаачилгыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Т.Батцогт Баянзүрх дүүргийн хувьд хамгийн их хүн амтай, ногоон байгууламжийн хувьд бусад дүүрэгт үлгэр жишээ дүүрэг. Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах байршлыг оновчтой тодорхойлж ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гэлээ.

Сөүл хот уг цэцэрлэгт хүрээлэнд Солонгосын соёлын өдөрлөг, төрөл бүрийн фестивал, наадам, арга хэмжээ зохион байгуулж 2 улсын харилцаа, соёлыг нэг шат ахиулах боломж бүрдэхийг онцоллоо.


Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар санал солилцов  
Үзсэн: 447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй