Өмнөговь аймгийн Засаг дарга 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохион байгуулах тухай” оны хамгийн эхний захирамжаар ерөнхий боловсролын сургууль, политехникийн коллежийн сурагчид бүрэн хоолны үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон.
Дунд, ахлах ангийн сурагчдын хоолны зардал:
Ерөнхий боловсролын сургуулийн 6–7 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны нэг өдрийн зардлыг 2,500 төгрөг,
Ерөнхий боловсролын сургууль, политехникийн коллежийн 8-12 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны зардлыг 4,500 төгрөг.
Нэмэгдүүлсэн хоолны зардал:
Ерөнхий боловсролын сургуулийн болон политехникийн коллежийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн хоолны зардлыг нэг өдөрт 3,000 төгрөг,
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэг өдөрт 2,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, өдөр бүр сүү, тараг олгох боломжийг бүрдүүлээд байна.
Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 18,181 суралцагч, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 1,073 суралцагч, цэцэрлэгийн 6,554 хүүхэд нийт 25,808 хүүхэд хоолны үйлчилгээнд бүрэн хамрагдах боломжтой боллоо.
Хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг сайжруулах нь сурлагын амжилтыг нэмэгдүүлэх, халдварт өвчинд өртөх эрсдэлийг бууруулах, өсөлт хөгжилтөд эергээр нөлөөлөх олон талын ач холбогдолтой гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
| Өмнөговь аймгийн бүх суралцагчид "Үдийн хоол" хөтөлбөрт хамрагдахаар боллоо | ||
| Үзсэн: 347 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.