Нийслэлийн хэмжээнд 2025 онд аюулт үзэгдэл, осолд 68 хүүхэд өртсөн байна. Алба хаагчид лифтэнд гацсан 12, түлэгдсэн 1, гэртээ цоожлогдсон 13, зам тээврийн осолд өртсөн 12, төөрсөн 3, автомашинтай цасанд суусан 8, голын усанд автомашинтай суусан 2, голд осолдсон тав, нийт 56 хүүхдийн амь насыг авран хамгаалж ажиллалаа.
- Гал түймэрт өртөж 8, голд осолдож дөрөв, нийт 12 хүүхэд амь насаа алдсан байна.
- Сурагчдын амралт үргэлжилж байна. Иймд хүүхдийг болзошгүй гал түймэр, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
- Болзошгүй гал түймэр, угаарын хийн хордлогоос сэргийлэх, гэр, сууцны галын аюулгүй байдлыг хангах
- Хүүхдийг гэрт нь цоожилж үлдээхгүй байх
- Цахилгаан хэрэгслээ салгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангах
- Эм тариаг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах
- Өндрөөс унаж гэмтэхээс сэргийлж цонх, тагтанд хамгаалалтын хаалт хийж аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
| Нийслэлийн хэмжээнд 2025 онд аюулт үзэгдэл, осолд 68 хүүхэд өртжээ | ||
| Үзсэн: 318 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.