Шууд Chart

Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн судалгааг гаргах ажил эхэлжээ

2026-01-07 14:12:32

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн судалгааг гаргах ажил эхэлжээ. Хүүхдийг болзошгүй эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах зорилгоор дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан.

Энэ хүрээнд өнөөдөр хүүхдийн эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх талаар нийгмийн ажилтнуудад Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн мэргэжилтнүүд арга зүйн зөвлөгөө өглөө. Хүүхдийн эрсдэлт нөхцөлийн үнэлгээг хороодын хамтарсан баг хийж судалгааг гаргах бөгөөд дунд, өндөр эрсдэлтэй хүүхдийн мэдээллийг эрсдэлийн программ руу оруулж, хариу арга хэмжээ авч ажиллана.

Мөн яаралтай тусламж шаардлагатай байгаа хүүхдийн мэдээллийг хүүхдийн тусламжийн 108 дугаар руу залгаж мэдээлэх юм.


Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн судалгааг гаргах ажил эхэлжээ  
Үзсэн: 367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй