Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах Баганат өргөө цогцолбор хотхонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1500 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгаж, ашиглалтад орууллаа.
Тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 72.2 м х 30.0 м хэмжээтэй, нийт 8789.38 м.кв бүхий зоорьтой 4 давхар юм. Нийт 3 блок барилга бөгөөд 45 анги танхим, 5 кабинет, номын сан, лаборатори, спорт заал -2 , багш нарын өрөө, эмчийн өрөө, гал тогоо болон бусад зориулалтын өрөөнүүдтэй.

Спорт заалны барилга нь тэнхлэгээрээ 39.0 м х 18.0 м хэмжээтэй бөгөөд 9.82 м х 4.5 м хэмжээтэй хүзүүвчээр сургуулийн үндсэн барилгатай холбогдоно. Мөн гадна тохижилтын ажлын хүрээнд явган хүний зам, авто зогсоол, гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон бусад тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тус сургуулийн барилгын ажлыг "Баганат өргөө" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

| БЗД-ийн 38 дугаар хороонд 1500 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо | ||
| Үзсэн: 148 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.