Шууд Chart

Өнгөрсөн онд Дархан-Уул аймгийн хэмжээнд 243 зам тээврийн осол бүртгэгджээ

2026-01-12 13:49:59

Өнгөрсөн онд  Дархан-Уул аймгийн хэмжээнд 243 зам тээврийн осол бүртгэгджээ. Энэ нь 2024 онтой харьцуулбал 26.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 14, гэмтэж бэртсэн хүний тоо 101. Энэ нь мөн л 2024 онтой харьцуулбал 2.5 дахин өссөн байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил үүсгэсэн 1842 тохиолдол, эрх хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 183 тохиолдол бүртгэгджээ.

Ойрын үед цас их орж байгаатай холбогдуулан хоногт 20- 30 удаагийн зам тээврийн ослын дуудлага мэдээлэл тогтмол ирж байна. Сүүлийн өдрүүдэд автозамын цас мөсийг арилгах ажил хийгдсэнээр уг дуудлага буурах хандлагатай байгаа талаар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.


Өнгөрсөн онд Дархан-Уул аймгийн хэмжээнд 243 зам тээврийн осол бүртгэгджээ  
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй