Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлсэн албан бичгийг Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.Энхтөрөөс ирүүлэв.
Уг албан бичигт “20 гаруй жилийн өмнө авсан зээлийн төлбөрөө эргэн төлөөгүйн улмаас арилжааны “Анод”, “Зоос” “Хадгаламж” банкийг татан буулгахад хүргэсэн “Олон овоот гоулд” ХХК, түүний хамаарал бүхий “Зөв зүг” ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй үйлдэл нь банк санхүү болон уул уурхайн салбарыг цочроосон. Үүний улмаас бид ажлаа зогсоохоос аргагүйд хүрч, улсын төсөвт төвлөрүүлж байсан мөнгөн урсгал зогсож, гадаад дотоодын хөрөнгө оруулагч, хамтран ажиллаж байсан аж ахуйн нэгжүүдэд буруу ойлголт өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ тэдний өмнө биелүүлэх боломжгүй болж, цаашид Олон улсын удирдлагын форум (IPAF)-ын гишүүн байгууллагын хувьд манай улсад шинээр бий болж буй чанаргүй активын зах зээлд хөрөнгө оруулалт татахад бэрх, хөрөнгө оруулалтын сөрөг сурталчилгаа болж, ичгүүртэй байдалд хүргэж, улмаар хөрөнгө оруулагч нарыг шууд үргээсэн үйл явдал болсон билээ.
Төрийн гурван байгууллага (Сангийн яам, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци)-д нийт 140 тэрбум төгрөгийн хохирол-эрсдэл учруулсан хууль бус үйлдлийг таслан зогсоож, арилгаж өгсөнд Авлигатай тэмцэх газрын удирдлага, хамт олон та бүхэнд талархлаа илэрхийлье. Танай байгууллагын мөрдөгч нараас хууль бус үйлдлийг богино хугацаанд илрүүлсэн, бас нийт 140 тэрбум төгрөгийн хохирол-эрсдэлийг шуурхай арилгаж өгсөн мэргэжлийн өндөр ур чадварын ачаар бид одоо ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой боллоо. Иймд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа танд, танай удирдлагын баг, мөрдөгч нарт болон нийт хамт олонд өөрийн хамт олноо төлөөлөн, мөн хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэнд маш их баярлалаа” гэжээ.
Эх сурвалж: АТГ
| Банк санхүүгийн салбарт учирсан 140 тэрбум төгрөгийн хохирол-эрсдэлийг арилгасанд талархал илэрхийлэв | ||
| Үзсэн: 170 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.