Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан сум, хороо багт ажиллаж эхэлснээс хойш 10 сарын хугацаа өнгөрч байна. Тэд эрсдэлт нөхцөлд амьдарч буй 9953 хүүхдийг шинээр илрүүлэх, 108, 102 дуудлагаар шилжиж ирсэн кейсийг хамтарсан багаар шийдвэрлүүлэх, Сургуулийн хүүхэд хамгааллын багтай хамтран ажиллах зэргээр хүүхэд, тэдний гэр бүлтэй ажиллах боломж бүрдэж, хүүхэд хамгааллын үйлчилгээнд мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гарч байна.
Эрсдэлийн программд 22,773 хүүхэд бүртгэлтэй байгаагаас 9953 хүүхдийг шинээр илрүүлсэн. 14250 хүүхдийн эрсдэл буурч хамгаалагдсан.
Хүүхдийн тусламжийн утас 108 – д ирсэн хамгааллын дуулагын кейс шийдвэрлэлт 91,5 хувьд хүрсэн. Үлдсэн кейсүүдийн хувьд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдаж байна.
Шуурхай тусламжийн үйлчилгээнд 15,620 хүүхэд хамрагдаж, анхан шатны нөхцөл байдлын үнэлгээг 13436 хүүхдэд хийж, 5120 хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Эрсдэлт нөхцөлд буй 22773 хүүхдээс зорилтот урьдчилан сэргийлэх чиглэлээр 1604 сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж 59,464 хүүхэд, 65,824 эцэг эх, асран хамгаалагчийг хамруулсан.
Хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг ажлын байранд нь мэргэшүүлэх, дадлагажуулах ажлыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон харьяа газар, хэлтсүүд нөөц боломжоо ашиглан тасралтгүй зохион байгуулж байна.
| Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан сум, хороо багт ажиллаж эхэлснээс хойш сайн үр дүнгүүдийг үгүйсгэж болохгүй | ||
| Үзсэн: 145 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.