Шууд Chart

AI авто замын зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар сайжирчээ

2026-01-14 10:57:46

Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад нэвтрүүлсний үр дүнд замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, уулзварын нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн байна.

Өнгөрөгч оны хоёрдугаар сараас 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 23 сая зөрчлийн мэдээллийг шалгажээ. Тодруулбал, өдөрт 74 мянга гаруй зөрчил бүртгэгддэг байсан бол ухаалаг систем хэрэгжиж эхэлснээр өдөрт 1000-4000 зөрчлийн “Шалгаж байна” мессежийг жолоочид илгээдэг болжээ. Энэ нь жолооч эгнээ байраараа хөдөлгөөнд оролцохоос гадна авто замын хөдөлгөөний дүрмээ чандлан сахиж, хариуцлагатай замын хөдөлгөөнд оролцдог болж буй эерэг өөрчлөлт юм.

AI системийг нэвтрүүлснээр хүний оролцоо багасч, хяналт шалгалтын ил тод байдал нэмэгдэн, замын хөдөлгөөний дүрмээ мөрддөг, жолооч, зорчигчийн аюулгүй байдал сайжрах бодит үр дүн гарч эхэлжээ.

 


AI авто замын зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар сайжирчээ  
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй