Шууд Chart

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулжээ

2026-01-14 16:17:49

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хуралдсан байна. Уг хурлаар 2026 оны эхний хагас жилд хэлэлцэх асуудлын жагсаалт батлах тухай тогтоолын төсөл, Хөдөлмөрийн арбитрчийн нэрсийн жагсаалт батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 04, 05 дугаар тогтоолоор нийслэлийн хөдөлмөрийн зуучлагч, хөдөлмөрийн арбитрчийн нэрсийн жагсаалтыг баталсан. Харин 2023 оны 08, 09 дүгээр тогтоолоор аймгуудын хөдөлмөрийн зуучлагч, хөдөлмөрийн арбитрчийн нэрсийн жагсаалтыг баталгаажуулсны дагуу улсын хэмжээнд 61 хөдөлмөрийн зуучлагч, 77 хөдөлмөрийн арбитрч ажиллаж байна.

Тэдгээрээс нийслэлд 7 хөдөлмөрийн арбитрч ажиллаж байна. Нэг арбитрч олон маргаан дээр ажиллах нөхцөл байдал үүсэж, арбитрчийн тоо цөөдөж байгаа тул хөдөлмөрийн асуудлаар мэргэшсэн, хуулийн шаардлага хангасан 18 арбитрчийн нэрсийн жагсаалтыг энэ удаагийн хурлаар хэлэлцэн нэмж баталлаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны дарга Т.Аубакир, Монгол Улсын хөгжил зөвхөн дэд бүтэц, хөрөнгө оруулалтаар хэмжигдэхгүй. Харин хөдөлмөр эрхэлж буй иргэн бүрийн эрх, ашиг сонирхол хэрхэн хамгаалагдаж байгаагаар илэрхийлэгдэх ёстойг онцлоод ирэх жилүүдэд нийгмийн түншлэл, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг тууштай дэмжиж, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.


Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулжээ  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй