Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга хэмжээний хүрээнд холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг эртнээс төлөвлөн хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Засгийн газрын 2025 оны 230 дугаар тогтоолын дагуу аймаг, сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, Онцгой байдлын байгууллагын салбар, нэгжүүдэд улсын нөөцөөс туулах чадвартай сайтай 20 автомашин, зарим аймаг, сумдад цас ихээр орж зам даваа хаагдах үед ашиглах автогрейдер 2, ковш 5 ширхэгийг тус тус хүлээлгэн өглөө.
Мөн аймаг, сумдад 796 тонн өвс, 8154 тонн тэжээлийг улсын нөөцөөс олгосон юм.
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 77 хувьд цастай байгаа бол Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдалд үнэлгээ хийхэд 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.
Ташрамд дурдахад, Өвөлөжилтийн нөхцөл байдалттай холбогдуулан Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрийн дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтнуудаар ахлуулсан ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

| Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө | ||
| Үзсэн: 162 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.